МАН-ын дараагийн даргыг тодруулах санал хураалт эхлэх гэж байна


Монгол Ардын намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвших процесс ид өрнөж байна. Бага хурлын VIII хуралдаан 90 хувийн ирцтэй өрнөж байгаа юм. Одоо намыг даргыг сонгох санал хураалт эхлэх гэж байна. Саналыг цаасаар нууцаар хураах бөгөөд тооллогын комисс гараар тоолно. Хэрвээ Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын аль нэг нь бага хурлын гишүүдийнхээ 67 хувийн саналыг авч чадахгүй бол МАН-ын даргын сонгуулийг Их хурлаар хэлэлцэх шаардлага үүснэ. Хэрэв аль нэг нэр дэвшигч бага хурлын гишүүдийн 2/3- ын санал авч чадвал МАН-ын дараагийн дарга тодорч Их хурлаа товлон намын дүрмийн асуудлаа хэлэлцүүлэх үүргийг хүлээнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *