Борцгор хотонгийн 2 хошуу зарах гэж явсан хүнийг илрүүлжээ


Экологийн цагдаагийн алба энэ оны 8 дугаар сард Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Б гэгчийг нэн ховор амьтны жагсаалтад орсон борцгор хотон шувууны 2 ширхэг хошууг бусдад худалдах гэж байхад нь илрүүлжээ. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хавтаст хэргийг нь прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2-д “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.
Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр борцгор хотон шувуу нь 11.790.000 төгрөгөөр үнэлэгдэж, экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг төлүүлдэг.
Иймд иргэн та хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлнэ үү!

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *