Вьетнамд 9 хүн амь үрэгдэж, 17 хүн алга болжээ


Буалой хар салхи өнөөдөр буюу Даваа гарагт Вьетнамыг дайран өнгөрлөө. Ширүүн бороо болон хүчтэй салхины улмаас тус улсад дор хаяж 9 хүн амь үрэгдэж, 17 хүн сураггүй алга болжээ. Аврах багийнхан сураггүй алга болсон 17 загасчинг хайж байна.

Хар салхи Вьетнамыг дайран өнгөрөхдөө олон тооны барилга, сургууль, цахилгаан дамжуулах шонг эвдэн сүйтгэж, түр зуурын гүүрийг урсгаж, хэд хэдэн мужийн авто замыг үерлүүлжээ. Уг хар салхины улмаас 347,000 хүн цахилгаангүй болсон байна.
Үд дундын үед хар салхи Вьетнамын Нге Ан мужийг дайран өнгөрч, Лаос улс руу чиглэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *