Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 2,102,000 төгрөг залилжээ


Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс рүү нь зурвасаар мөнгө гуйж, залилсан гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдэж байна. Иргэдийн фэйсбүүк хаягийг ашиглаж мөнгө залилж байгаа этгээдүүд нь харилцаж байгаа хүнээ гарцаагүй байдалд оруулж, “Зээлсэн мөнгөө эргүүлж өгөхдөө хүүтэй нь өгнө”, эсвэл “Түр шилжүүлээч, эмнэлэгт байна” гэх мэтээр бичиж, итгэл үнэмшил төрүүлэх замаар залилан мэхэлдэг.

Нэгэн иргэний фэйсбүүк хаягт танихгүй этгээд хууль бусаар нэвтэрч, найз нөхөд, ах, эгч нараас нь мөнгө гуйж, нийт 2.102.000 төгрөг залилж авчээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна.

Иймд иргэн та өөрөө ч мэдэхгүйгээр фэйсбүүкийн нэр, нууц үгээ алдах эрсдэлтэй байдаг учир фэйсбүүкийн кодоо ойр, ойрхон солих мөн хэн нэгний хаягаас яаралтай мөнгөний гуйлга бүхий чат ирвэл хаягийн эзэнтэй утсаар холбогдож нягталж шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *