МАН-ын их хуралд өмнө нь байгаагүй олон төлөөлөгч оролцоно


Монгол ардын намын XXXI их хурлаар VIII бага хурлыг энэ оны 11 дүгээр сарын 15-16-нд Улаанбаатарт хийхээр товлов. Уг их хуралд 2255 төлөөлөгч оролцоно. Их хуралд оролцох төлөөлөгчийн тоо, сонгох журмыг энэ удаагийн бага хурлаар 100 хувийн саналаар баталжээ.

1200 төлөөлөгчтэй хийдэг байсан их хуралдаа тус нам энэ удаа өмнө нь байгаагүй олон төлөөлөгч оролцуулах нь. Орон нутагт чөлөөт сонгууль явуулж, их хурлын төлөөлөгчөө сонгох юм байна. Их хурлын төлөөлөгчийн 40 гаруй хувь нь эмэгтэй байх аж. Нийслэлийн 204 хороо, 330 сум, 21 аймаг дахь МАН-ын үүр бүрээс нийт эрэгтэй, эмэгтэй төлөөлөгч сонгоно. Үүгээрээ тус хурал хамгийн олон төлөөлөгч оролцсон, хамгийн олон эмэгтэй гишүүн оролцсон хурал болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *