Насанд хүрээгүй охины биеийг үнэлүүлжээ


А, Л нар нь насанд хүрээгүй 17 настай хүнийг ар гэрийн хараа хяналт сул, санхүүгийн эмзэг байдлыг нь далимдуулан бусдад биеийг нь үнэлүүлж, биеэ үнэлэхийг зохион байгуулжээ. Уг хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн байна. Түүнд насанд хүрээгүй хүнийг эрхшээлдээ оруулан, бусдад дамжуулсан буюу хүн худалдсан, хүүхэд гэдгийг нь мэдсээр байж үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1, 2 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1 /Хүн худалдаалах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *