Олон хэмжээст ядуурлыг хэмжих онолын болон техникийн суурь ойлголт мөн үндэсний түвшинд боловсруулж буй ядуурлын шинэ индексийг тооцоолох, шинжлэх, ашиглах талаар мэргэжилтнүүд судалж эхэллээ.
Үндэсний Статистикийн Хороо, UNDP in Mongolia – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Тогтвортой хөгжлийг дэмжих статистикийн чадавх бэхжүүлэх” төслийн хүрээнд “Олон хэмжээст ядуурлын индексийн тооцоолол, шинжилгээ” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байгааюм.
2025 оны есдүгээр сарын 29-өөс 10 дугаар сарын 3-ыг дуустал үргэлжлэх тус сургалтад оролцогчид олон хэмжээст ядуурлыг хэмжих онолын болон техникийн суурь ойлголт мөн үндэсний түвшинд боловсруулж буй ядуурлын шинэ индексийг тооцоолох, шинжлэх, ашиглах талаар судлах юм. Сургалтад бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөл болон ажлын хэсгийн гишүүд, ҮСХ-ны мэргэжилтнүүд оролцоно.
Олон хэмжээст ядуурлын индексийг анх 2010 онд Оксфордын Ядуурал ба хүний хөгжлийн санаачилга болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан бөгөөд хүний эрүүл мэнд, боловсрол, амьжиргааны байдлын гачигдлыг зэрэг хэмжих хүрээнд ядуурлыг тооцдог. Одоогоор дэлхийн 50 гаруй улс орон нөхцөл байдал болон тэргүүлэх чиглэлдээ нийцүүлэн “Үндэсний олон хэмжээст ядуурлын индекс”-ийг тооцож байна.