Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь шүүгээнд нуужээ


Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь шүүгээнд нуусан онц ноцтой гэмт хэрэг 9-р сарын 21-нд гарчээ. 45 настай эрэгтэй хамт амьдардаг 30 настай эмэгтэйг хөнөөчхөөд, олон хоног архидаж, архиныхаа халуунд гэмт хэргийнхээ тухай дүүдээ хэлжээ. Ахынхаа сэжигтэй яриаг сонссон дүү нь 9-р сарын 27-нд цагдаагийн байгууллагад хандсан байна.

Түүний дагуу Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс уг хүний гэрийг шалгахад, үнэхээр хамтран амьдрагчаа хөнөөгөөд, цогцсыг нь шүүгээнд нуусан байсан аж.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *