Шинжлэх ухааны туршилтын тэмцээнд оролцоорой


“Гэртээ туршъя” ТББ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой болгох, хими, физик, биологийн хичээл дээрх үзсэн мэдлэгээ ашиглан туршилт явуулж, үр дүнг харах, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлж ирээдүйн инженер, шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Гэртээ туршъя” хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд байгалийн шинжлэх ухааны туршилтуудыг гэртээ хийж турших “Сонирхолтой хими”, “Сонирхолтой физик”, “Сонирхолтой биологи” гэрийн сургалтын хэрэглэгдэхүүн хөгжүүлжээ. Үүнээс гадна шинжлэх ухааны бүтээлийн “SCIENCE FAIR” наадмыг санаачлан, 4 дэх жилдээ зохион байгуулж байна.

Энэ жилийн үйл ажиллагааг Япон улсын нэрт эрдэмтэн Нобелийн шагналт, Авермектиний онолыг үндэслэгч биохимич Сатоши Омурагийн нэрэмжит болгон зарлав. Уг тэмцээн 10 дугаар сарын 18-нд болно.

Уралдааны “УДИРДАМЖ”-тай дараах линкээр танилцана уу.
https://docs.google.com/document/d/196uKNVbzzdMLDNoM6QIuQBbR5BcCGxWQ/edit?usp=sharing&ouid=114493616343942441208&rtpof=true&sd=true


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *