Авто замын салбарын ажилчдын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ техник технологи, ажлын арга, туршлага солилцох, түгээх, авто замын бүтээн байгуулалтын ажлыг олон нийтэд таниулах “Zero to Road” боллоо. Авто замын ажил мэргэжлийн ач холбогдол, үнэ цэнийг ирээдүй хойч үеийн хүүхэд залуучуудад сурталчлан танилцуулах зорилгоор авто замчдын дунд зохион байгуулах “ZERO TO ROAD” ажил мэргэжлийн уралдаан 2025 оны 09 сарын 26-ний өдөр Зам, тээврийн яамны “Их нүүдэл” хурлын танхимд нээлтээ хийж, тэмцээнээ албан ёсоор эхлүүлсэн юм.

Эхний сорил 2025 оны 09 сарын 27-28-нд “Рэс” ХХК-ийн гүйцэтгэж буй ”Булган аймгийн Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг сум чиглэлийн 31,08 км хатуу хучилттай авто замын төслийн талбайд өрнөлөө. Дараагийн сорил 2025 оны 09 сарын 29-30-нд “Арж капитал” ХХК-ийн гүйцэтгэж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 65,4км (1,2,3A хэсэг) төслийн талбайд болно.
“Zero to Road” уралдааны хамгийн сонирхолтой бөгөөд үзэгч оролцогчдын сэтгэлийг догдлуулсан мөч бол Экскаваторын оператор, Автогрейдерийн операторуудын дунд зохион байгуулагдсан ур чадварын сорилт байлаа. Тэд хүчит техникээр богино хугацаанд маш нарийн үйлдлийг хийж өрсөлдсөн юм.
Энэ өдрийн уралдааны голлох шүүгчээр МУ-ын зөвлөх инженер Х.Гантөмөр, МУ-ын зөвлөх инженер Д.Ганболд, ЗТЯ-ны авто замын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Заанхүү нар ажиллажээ.
Ажил мэргэжлийн уралдааны 2 дахь өдөр багууд Авто замын далангийн хажуу налууг засах даалгавраар эхэлж байна. Энэ өдөр авто замын мэргэжлээр ОХУ-ын Эрхүү хотын төгсөгчдийн баг хүрэлцэн иржээ.
