Боомын аманд услалтын систем байгууллаа


Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк, “Ядуурлыг бууруулах Япон сан”-гийн санхүүжилт, ХХААХҮЯ-ны захиалгаар Ховд аймгийн Алтай сумын Боомын аманд услалтын систем байгууллаа. Уг системийг “Агро-Альфа” ХХК гүйцэтгэжээ. Үүнд:

▪️ Усжуулах нийт талбай нь 269 га,
▪️ Төвийн эргэлттэй бороожуулах 5 машин,
▪️ Доторлогоотой ил суваг-4880 м,
▪️ Далд шугам сүлжээ-3878 м,
▪️ Хаях шугам сүлжээ-1980 м,
▪️ 75 мВт/цагт 402 шоо метр ус шахах 3 ш насос,
▪️ 9.8 км хамгаалалтын хашаа, 10.2 км ойн зурвас, мод услах систем

Үүнийг тус аймгийн засаг даргын захирамжаар томилогдсон улсын комисс 20255.09.26-нд шалгаж, үүрэг даалгавар өгчээ. Түүнийг биелүүлсний дараа ашиглалтад хүлээж авахаар шийдвэрлэсэн байна.

Боомын аманд услалтын систем байгуулах тендерт “Агро-Альфа” ХХК 2021 онд шалгарч, 2022 оны 9 сард ажлаа эхлүүлэн, энэ онд бүрэн дуусгаж, одоо ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Бүтээн байгуулалтын хугацаанд орон нутгаас өдөрт 10-50 хүнийг ажлын байраар ханган, техник ажиллуулах хоёр хүнийг дадлагажуулжээ.

Туршилтаар эрдэнэшиш, төмс, саримс, амтатгуа, газрын алим зэргийг тарьж, нутгийн зарим иргэдийг хүнсний ногоо тариалах арга барилд сургасан гэнэ.

“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуйн төсөл”-ийн хүрээнд хийж буй эл услалтын системийг Азийн хөгжлийн банкны зээлээр 7 аймгийн 10 суманд байгуулж байгаа аж.

Алтай сумын Боомын амны услалтын системийг тооцвол 6 дахь системээ хүлээн авах гэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *