Гадаадад эмчлүүлэхэд 250 орчим тэрбум төгрөг гадагш урсдаг


Монгол Улсын иргэд гаднын улс орон руу явж эмчлүүлснээр жилдээ 250 орчим тэрбум төгрөгийн мөнгөний урсгал гадагшаа урсдаг байна. Мөн хорт хавдрын эмчилгээнд манай улс жилд 150 тэрбум төгрөг зарцуулдаг аж. Монголд таван төрлийн хавдар нийт хорт хавдрын 60 хувийг эзэлдэг байна.

Эрүүл мэндийн 2026 оны төсөв одоо байгаа төсөвтөө багтаж зарим хязгаарлалтыг үргэлжлүүлэхээс өөр аргагүй байгааг 2026 оны төсвийн санал 2.755 тэрбум төгрөг байгааг салбарын сайд онцоллоо.

Мөн 2026 онд салбарын үр ашгийг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж, Нийгмийн эрүүл мэндийн үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэхэд 120.1 тэрбум төгрөг, салбарын үр ашгийг дээшлүүлэх цогц бодлого хэрэгжүүлэхэд 1.719.5 тэрбум төгрөг, Анхан шатны тусламжийн тогтолцооны цогц, шинэчлэл хийхэд 587.3 тэрбум төгрөг, Салбарын оновчтой хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхэд 211.6 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *