Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт 9 дүгээр сарын 29-ний 16 цаг 50 минутын үед зам тээврийн ноцтой осол гарчээ. Тус аймгийн Цагдаагийн газар уг ослыг шалгаж байна.
“Toyota prius” маркийн машины жолооч гүүрний бетонон хашлага мөргөжээ. Тэр жолооч хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан бололтой. Уг машинд зорчиж явсан 8 сартай хүүхэд уг ослоор нас барж, 4 болон 6 настай 2 хүүхэд, 30 настай 1 хүн гэмтжээ.