Нийгмийн даатгалын мэдээллийн sicos системийг 330 суманд нэвтрүүлэх гэж байна


Нийгмийн даатгалын ерөнхий газар нийгмийн даатгалын мэдээллийн sicos системийг 10 дугаар сарын 1-ний өдрөөс 330 суманд нэвтрүүлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор НДЕГ-ын Дотоод аудит, мониторингийн газрын дарга Б.Ганхуяг, Үйлчилгээ хөгжүүлэлт, олон нийттэй харилцах газрын Үйлчилгээ хөгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гэрэлмаа, Бодлогын хэрэгжилт төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн М.Бямбадулам нар 21 аймгийн газар, хэлтсийн дарга нарт цахимаар мэдээлэл өгч, сумдад sicos систем нэвтрүүлэх бэлтгэл хангуулжээ. Ингэснээр улсын хэмжээнд нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай, чиргэдэлгүй хүргэх нөхцөл бүрдэж байна.

Мөн Нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, их өгөгдөлд тулгуурлан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд нийгмийн даатгалын сангаас олгох хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг цахимаар авах ажлыг 10 дугаар сараас 1-ний өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүлэхээр боллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *