Самарт яваад сураггүй алга болсон иргэнийг хайх ажиллагаа 6 дахь өдрөө үргэлжилж байна


Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт самар түүхээр явсан 3 иргэн буцах замдаа автомашин нь шаварт суусны улмаас 35 настай иргэн Д сураггүй алга болсон билээ.

Уг дуудлагыг хамт явж байсан найзууд нь энэ сарын 24-ний өдөр ОБЕГ-т өгсөн байдаг. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар”-ын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн Д-г эрэн хайх, ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй, 6 дахь өдрөө хайж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *