Хонь хариулж явсан хүүхдийг хороосон этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо


Хонио хариулж явсан хүүхдийг хороосон этгээдэд Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүх насаар нь хорих ял оноолоо. Тус аймгийн нэгэн суманд 2018.08.07-ны өдөр 13 настай хүүхдийг хонь хариулж явахад нь Б гэгч этгээд хороожээ. Биеэ хамгаалж чадахгүй хүүхэд гэдгийг нь мэдсээр байж, амь насыг нь бүрэлгэсэн түүнийг тухайн үед цагдан хорьж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар тус аймгийн Цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгасан юм байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *