Дэлхийн хамгийн өндөр гүүр ням гарагт Хятадад нээгдэж, тус мужид орших өөр нэг гүүрний өмнөх рекордыг шинэчлэн тогтоожээ. Хятадын Гуйжоу мужид барьсан Хуажян хавцлын гүүр нь голын түвшнээс дээш ойролцоогоор 625 метр өндөр юм байна. Энэ нь АНУ-д хамгийн өндөрт тооцогддог, Колорадо мужийн Арканзас мөрөн дээр 291 метр өндөрт байдаг “Royal Gorge” гүүрээс хоёр дахин өндөрт байрладаг гэсэн үг юм.
Гуйжоу мужийн энэ шинэ гүүр уулын бүс дэх Дэлхийн хамгийн урт гүүр гэсэн шинэ дээд амжилтыг бас тогтоосон гэж Хятадын төрийн хэвлэл мэдээлжээ. Тус гүүрийн нийт урт нь 1.400 метр юм.
3 жил 8 сар барьж ашиглалтад оруулсан уг гүүрээр гарахад ердөө 2 минут зарцуулна. Гүүргүй байхад Хуажян хавцлыг 2 цаг явж туулдаг байсан аж. “Архитектурын гайхамшиг” гэж нэрлэж буй уг гүүрийг Хятад улс жуулчдыг татаж, эдийн засгаа өсгөх зориулалтаар барьжээ.
Эх сурвалж: NBC News