Өнөөдөр эмч нарын цалинг нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулна


Өнөөдөр УИХ-ын хэд хэдэн байнгын хороо, дэд хороо хуралдах тов байна. Тодруулбал Хүний эрхийн дэд хороо хуралдаж “Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсох бол Өргөдлийн байнгын хороогоор Монгол Улсын 2026 оны төсвийн хэлэлцүүлэг өрнөнө. Түүнчлэн цахим өргөдлийн системээс орж ирсэн эмч, багш нарын цалинг нэмэх боломжийг судлах ажлын хэсэг байгуулах асуудал ч дараалалд оржээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо болоод Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор ирэх оны төсвийн хэлэлцүүлэг өрнөнө. Харин Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар төсвийн хэлэлцүүлгээс гадна Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны тайланг хэлэлцүүлэхээр товложээ.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *