Төрийн үйлчилгээний нэгдсэн “И-Монголиа” систем 2.1 сая хэрэглэгчтэй болжээ. 87 байгууллагын 1268 үйлчилгээг иргэд уг системээс авч байна.
Манай улсын насанд хүрсэн 5 иргэн тутмын 4 нь “И-Монголиа” системийг ашиглаж байгаа аж. Монголчууд энэ системийг ашиглалтад орсноос хойш нийт 85 сая удаа үйлчилгээ авчээ. “И-Монголиа”-г 2020 оны 10 дугаар сарын 1-нд нээж, төрийн 181 үйлчилгээг цахимаар үзүүлж эхэлсэн юм.