Говь-Алтай аймгийн зарим хэсэг өнгөрсөн шөнө болон өнөө өглөө цахилгаангүй байжээ. 10-р сарын 1-ний шөнө 01:06 цагт
Мандал-Голомт дэд станцад гэмтэл гарсан байна. Үүнээс шалтгаалан 6 кВт-ын шугамын цахилгаан автоматаар тасарч, зарим хэрэглэгч цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан аж.
Гэмтлийг засварын бригад шуурхай засаж,
цахилгаан хангамжийг бүрэн сэргээж, өнөөдөр өдөр хүчдэл залгасан болохыг “Алтай-Улиастайн эрчим хүчний сүлжээ” компант мэдэгдэв.