“Алтайн барс” олимпод тоглосон тамирчныг импорт тоглогчоор авчирлаа


Монголын волейболын эрэгтэй тамирчдын түүхэнд анх удаа “Алтайн барс” клуб олимпын наадамд тоглож байсан тамирчныг Монгол Улсдаа импорт тоглогчоор авчирлаа. Тус клуб Япон улсын шигшээ багийн тамирчин Юу Кошикаватай гэрээ байгуулжээ. Юу Кошикава Монголын волейболын үндэсний дээд лигт “Алтайн барс” клубийн нэр дээр тоглоно.

Юу Кошикава:

  • 2008 онд Бээжингийн олимпоос 9-р байр эзэлсэн,
  • 2004-2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд тоглож, Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд Японы шигшээ багийн тамирчин, шигшээ багийн ахлагчаар ажилласан.
  • 2009-2012 онд Италийн лигт импорт тоглогч,
  • 2022 он хүртэлх Японы Пример, Дивишн лигийн тамирчин.

“Алтайн барс” клуб 2019 оны Үндэсний дээд лигт Монголын волейболын эрэгтэй багийн түүхэнд анх удаа чөлөөт хамгаалагчийн байрлалд гадаадаас импорт тоглогч авчирсан юм. 2025 онд тохиож буй Үндэсний дээд лигийн 30 жилийн ойд бэлэг болгон, тус клуб энэ удаад Японоос импорт тоглогч урилаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *