Холимог тулааны 2025 оны залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-ий шигшээ тоглолт Тбилист үргэлжилж байна. Дэлхийн 80 гаруй улсын 1000 гаруй шилдэг холимог тулаанч уг тэмцээнд оролцож байна.
Залуучуудын аваргын төлөөх тулаан өчигдөр болж, эмэгтэйчүүдийн -65.8 кг-ийн жинд ОУХМ Байгалмаагийн Алтанчимэг Ангол улсын тамирчин Надир Виеираг 2-р үед хөлийн гурвалжин боолтоор буулган авч, Дэлхийн аварга болов. Б.Алтанчимэг ийн залуучуудын Дэлхийн аваргаар шалгарсан Монгол Улсын анхны тамирчнаар тодорлоо. Тэр Монгол Улсын 2 удаагийн аварга, 2024 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аваргын хүрэл медальтай.
Өнөөдөр насанд хүрэгчдийн аваргууд тодорно. Тус тэмцээнд манай улсаас нийт 4 тамирчин 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.