Д.Амарбаясгалан: Б.Энхбаяр намайг гүтгэснийхээ шагналыг сайд болж авах гэж байна


Засгийн газрын үйл ажиллагаанаас болж УИХ-ын үйл ажиллагаа доголдоход хүрч байна хэмээн УИХ-ын дарга мэдэгдлээ. Тэрээр өөрт хамааралтай гэх хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас тайлбар өгүүлэхээр Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг товлосон байжээ. Гэвч Засгийн газрын сайд нар болоод Ерөнхий сайдтай ойрын харилцаатай гишүүд хууль зүйн байнгын хорооны хурал дээр орж ирээгүйгээс болж цагдаагийн байгууллагын тайлбарыг сонсох боломж бүрдээгүй байна. Тэрээр гүтгүүлж байгаа гэдгээ парламентад тайлагнах боломжийг олгож өгөөгүй хэмээн ундуйцаж байгаагаа илэрхийллээ.

Д.Амарбаясгалангийн зүгээс Монгол улсад улс төрийн дарангуйлал тогтсон байна хэмээн мэдэгдлээ. Спикерийн зүгээс өөрийг нь гүтгэсэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гишүүн сайд болж шагнуулж байна хэмээн тодотгоод хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж шалгуулж байгаа гэдгээ илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс 4 хүүхдийн эцэг хүний хувьд өөрийгөө гүтгүүлж, доромжлуулж байгаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй учраас хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаагаа илэрхийлээд байна. Тэрээр мөн улс төрийн дарангуйллын өмнө УИХ-ын дарга хэр нь хүчин мөхөстөж байна хэмээн мэдэгдлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *