Машин жолоодох эрхээ хасуулсан 97 хүн архи уусан, мансуурсан үедээ дахин машин жолооджээ


Ховд аймгийн Прокурорын газар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан иргэдэд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан хүний эрх үүрэг, хуулийн хариуцлага” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан иргэн хэрвээ согтуурсан, мансуурсан үедээ дахин тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасны дагуу ял шийтгүүлж, хариуцлага хүлээлгэдэг. Үүнтэй холбоотой хууль, эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгчээ. Тус аймагт сүүлийн 2 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу жолоодох эрхгүй үедээ согтуурч, мансууран машин жолоодон 97 хүн ял шийтгүүлжээ.

Уг сургалтад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 120 гаруй иргэн хамрагдав. Мөн цахим залилан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт зэрэг хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарын авлага, материал тарааж, мэдээлэл өглөө.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *