Эдийн засагт эрх чөлөө олгох хуулийн төслийг олон нийтэд танилцуулж байна. Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчны үзүүлэлтүүд Дэлхийн 184 орноос дараах байдлаар эрэмбэлэгдэж байна.

Энэ бол Монголд бизнес эхлүүлэхэд олон шат дамжлага, хугацаа шаарддаг, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин сул, бизнес эрхлэгч өмчөө хамгаалах баталгаагүй гэдгийг харуулж байна. Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал санаачлан “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” анхдагч хуулийн төслийг боловсруулан олон нийтээс санал авч эхэллээ.
Эдийн засаг, хөгжлийн яам, МҮХАҮТ хамтран хувийн хэвшил бизнес эрхлэгчдийн дунд хуулийн төслөөр өнөөдөр хэлэлцүүлэг хийлээ. “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль” нь хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой хуулиудын малгай хууль болно. Ингэснээр бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргах эрх зүйн боломжийг бүрдүүлнэ хэмээн тайлбарлаж байна.
Ингэснээр, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын бие махь бодь, хөрөнгөд халдах, үйл ажиллагааг нь тасалдуулахад чиглэсэн хууль бус арга хэрэгсэл ашиглахыг хориглох юм байна. Хуульд заагаагүй хяналт шалгалт хийх, хуулиас давсан дүрэм журам батлахыг мөн хатуу хориглох аж. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахад төр, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулсан зөвлөлдөх механизмыг бүрдүүлнэ хэмээн үзэж байна.