Самраа сахиж үлдсэн эмэгтэй алга болоод 11 хонож байна


Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд амьдардаг, Надмидын Энхтуяа гэх 46 настай эмэгтэйг хайж байна. Тэр 2025.09.17-нд гэрээсээ гарч, Тариалан сум руу самар түүхээр явжээ. Хамт явсан хүмүүс нь самраа ойртуулахаар буцахад нь Н.Энхтуяа түүсэн самраа сахиж, отгоосоо 1 км зайтай газарт үлдээд, 9-р сарын 21-ний 15:00-16:00 цагийн орчимд алга болсон юм. Түүнийг олоогүй, 11 хонож байна.

Үндэсний аврах бригад, тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0257-р анги, Тосонцэнгэл, Тариалан сумын Мэргэжлийн анги уг эмэгтэйг эрэн хайж байна.

Түүний нөхөр нь 2025.09.22-ны 14:40 цагт аймгийнхаа Онцгой байдлын газарт энэ талаар дуудлага өгчээ. Түүний самар түүж явсан Давааны-Ар багийн Дуургын нуруу гэдэг нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км зайтай.

Энэ эмэгтэйг харсан хүн байвал дараах дугаараар болбоо барина уу!

Утасны дугаар: 8822-9332, 8311-9811, 8805-9555, 9311-8411, 9969-0815

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *