Сурагчид Гадаад харилцааны төв архивтай танилцлаа


Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон их сургуулиудад олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад гадаад бодлого, түүний зорилт арга хэмжээний талаар суурь мэдээлэл олгоход чиглэсэн үйл ажиллагаа боллоо. “Нээлттэй Гадаад харилцааны яам” цуврал арга хэмжээний 2025-2026 оны хичээлийн жилийн эхний арга хэмжээ нь уржигдар Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.

Энэ удаагийн арга хэмжээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургуулийн 12 дугаар ангийн сурагчид оролцож, Монгол Улсын гадаад харилцааны өнөөгийн нөхцөл байдал, Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны талаар мэдээлэл авав.

Мөн сурагчид Гадаад харилцааны төв архивтай танилцаж, музей үзэж сонирхов.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *