Хүүхдүүд өвөл идэх ногоогоо өөрсдөө хураажээ


Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэгийн бяцхан жаалууд ургацаа хурааж байна. Түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэж буй тус цэцэрлэг талбайдаа төмс, хүнсний ногоо тарьжээ. Тус цэцэрлэг ногооны талбайдаа:

  • Хүүхдийн туршилт, танин мэдэхүйн булан
  • Нарийн ногооны хүлэмж
  • Хүнс хадгалах зоорь байгуулжээ.

Дайрганы голын эрэгт 0.3 га талбайд багш, ажилчдынхаа хүчээр хүнсний ногоо тарьж, жил бүр 800 кг төмс, 220+ кг нарийн ногоо хураан авч, өвлийн улиралд хүүхдүүдээ эрүүл, эко хүнсээр хангаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *