“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 300 ширхэг нохойнхошуу сөөг тарилаа. Санхүүгийн зохицуулах хороо салбарын байгууллагуудын хамтаар өмнөх жилүүдэд Баянзүрх дүүргийн Гачууртад байрлах олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд байрлах Бумбатын ам, Ар Гүнтэд байрлах “Инчион мөрөөдлийн төгөл”, Минж үржүүлэн нутагшуулах төвд байрлах банк бус санхүүгийн байгууллагуудын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн болон Өвөрхангай аймгийн Хархорин суманд тус тус мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.