9.8 тн өвс ачсан машин шатжээ


Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Өвөлжөөбургаст гэдэг газарт өчигдөр өвс ачсан ачааны машин шатав. Уг галын дуудлага 10-р сарын 1-ний өдрийн 11:19 цагт онцгой байдлын албанд ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь 39 дүгээр ангийн албан хаагчдыг очиход, иргэн Б-ийн “ЗИЛ131” маркийн 9.8 тонн өвс ачсан машин шатжээ.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *