Гэрээ байгуулсан өдрөөс эхлэн нийгмийн даатгалд даатгуулна


Иргэн ажилд орж, гэрээ байгуулсан цагаас эхлэн нийгмийн даатгалд даатгуулан, шимтгэл төлж эхэлдэг. Ажил олгогч хуулийн дагуу энэ үүргийг биелүүлдэг юм байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгоход хамтран ажиллах зорилго бүхий “Итгэлцлийн аян”-ыг 9-р сарын 15-наас 10-р сарын 15-ны хооронд 1 сарын хугацаанд зохион байгуулж байна.

“Итгэлцлийн аян”-д ажил олгогчийн үүрэг, хариуцлага ихээхэн хамаатай аж.

Ажил олгогчийн үүрэг:

  • Ажилтантай хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээ байгуулсан өдрөөс эхлэн түүнийг нийгмийн даатгалд даатгуулах
  • Орон тоо, цалин хөлсний бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлөх
  • Анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтөлж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, мэдээг дараа сарын 5-ны дотор хүргүүлэх
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой баримт бичгийг тухай бүр нийгмийн даатгалын байгууллага, даатгуулагчид өгөх
  • Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон акт, албан шаардлага, мэдэгдэл зэргийг хугацаанд нь биелүүлэх
  • Ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн хариуцаж төлөх
  • Ажилтныг нийгмийн даатгалын хууль тогтоомж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээр хангах
  • Хууль тогтоомжид заасан бусад үүрэг

Ажил олгогчийн эрх

  • Шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх
  • Илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан авах, шилжүүлэн тооцуулах
  • Нийгмийн даатгалын асуудлаар лавлагаа, тодорхойлолт, мэдээлэл, зөвлөгөө авах болон сургалтад хамрагдах
  • Эрх бүхий байгууллагын шалгалтын дүн, акттай танилцах, тайлбар авах, өгөх
  • Хууль зөрчсөн үйл ажиллагаа, шийдвэрийн талаар гомдол гаргах
  • Хууль тогтоомжид заасан бусад эрх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *