Дулааны төв шугам цоорч, 7 орон сууц халаалт, халуун усгүй болжээ


Дархан-Уул аймгийн төвд байрлах Шинэ хорооллын 7-р байрны 2-р орцны зоорийн давхарт дулааны төв шугам өчигдөр цоорчээ. Уг шугамыг солихын тулд нийт 7 орон сууцны айл өрхүүдийн дулаан, хэрэгцээний халуун усыг тасаллаа. Эл байрны дулааны шугамтай зэрэгцэн, цахилгааны шугам явж байгаа тул “Дарханы дулааны сүлжээ” компани уг байрны цахилгааныг түр салгуулж, засвар хийж буй ажилчдынхаа аюулгүй байдлыг хангажээ.

Аж ахуйн нэгжүүдэд халаалт зогсмогц зуны улиралд шугам, паараа засуулахыг сануулан, мэдэгдэл хүргүүлдэг ч засуулдаггүй. Зоорийн давхар эзэмшигчдийн хариуцлагагүй байдлаас үүдэн, дулааны шугамд томоохон гэмтэл гарсаар байгаа аж. 7-р байрны зоорийн давхар цоожтой, эзэмшигтэй нь холбогдож чадаагүй тул цагдаа, СӨХ-ны ажилтнуудыг байлцуулан, хаалгыг нь эвджээ. Ийм тохиолдол их гардаг юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *