Аравдугаар сарын 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн, өдөртөө сэрүүхэн болох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдэгдээд байна. Өнөөдрөөс баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, маргаашнаас баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 06-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 09-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.
Ихэнх нутгаар салхины эрч секундэд 6-11 метр, 05-нд баруун аймгуудын нутгаар, 06-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурах төлөвтэй байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийнгөөр шөнөдөө -15-аасс -20 градус хүйтэн, өдөртөө 0-ээс -5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1-ээс +4 градус, өдөртөө +10-аас +15 градус, бусад нутгаар шөнөдөө -4-өөс -9 градус, өдөртөө +4-өөс +9 градус дулаан байна.
Улаанбаатар хотын хувьд энэ сарын 6-нд буюу ирэх даваа гаригт ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Ихэнх хугацаанд салхи секундэд 6-11 метр, 06-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө хүйтэн, өдөртөө сэрүүхэн байх төлөвтэй байна. Тодруулбад Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -3-8 градус хүйтэн, бусад хэсгээр -4-өөс +1 градус, өдөртөө +4-өөс +9 градус дулаан байх төлөвтэй.