АНУ үүсгэн байгуулагдсан 250 жилийн ойд зориулж, 2026 оны 6-р сард Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд анх удаа UFC-н тулаан зохион байгуулахаар UFC-н ерөнхийлөгч Дана Ваиттай тохиролцсон байв. Цагаан ордонд болох уг тулаанд холимог тулааны тамирчин Конор МакГрегор оролцох хамгийн өндөр магадлалтай. Тэрээр саяхан уг тулаанд оролцох болзлоо тавьсан. Түүнийг нь хүмүүс “Хэн өндөр үнэ” гэж шүүмжлэх шинжтэй байв. Конор МакГрегор 2026 оны 6-р сард Цагаан ордонд болох UFC-н уг тулаанд эргэн ирж тулалдахын тулд өөрт нь 100 сая доллар, нэмээд гэр бүл, хамаатан саднуудад нь АНУ-ын 100 алтан виз өгөх шаардлага тавилаа.
Доналд Трамп хэдхэн хоногийн өмнө АНУ-ын визийг мөнгөөр худалдаж авдаг болгохоо мэдэгдсэн. Алтан виз худалдаж авах үнэ ойролцоогоор 1 сая ам.доллар гэж тооцож байгаа юм. Тэгэхээр UFC-н уг тулаанд оролцуулахын тулд Конор МакГрегорт бэлнээр 100 сая ам.доллар, нэмээд 100 сая ам.долларын үнэ бүхий 100 алтан виз өгөх хэрэгтэй болно гэсэн үг.
Өдгөө 37 настай тэрээр тулаан хийлгүй 4 жил өнгөрсөн аж. Гэсэн ч UFC-г уналтад орсон байх үед нь Конор МакГрегор илүү үзүүштэй болгож, хүн бүрийн анхаарлыг татсанаар UFC-г буцаад сэргээсэн гэхэд буруудахгүй.
Тэгвэл өчигдөр хийсэн шинэхэн мэдэгдэлдээ Конор МакГрегор “Гэрээнд гарын үсэг зурсан. Тохиролцоо баталгаажсан” гэж хэлжээ. Ийнхүү домогт тулаанч Конор МакГрегор Цагаан ордонд болох UFC-н галзуу тулаанд тулалдах нь тодорхой болж байна. Харин түүний өрсөлдөгч нь хэн байх бол?