Энэ жил Монгол улс Хятадаас хамгийн олон жуулчин хүлээн авчээ


Манай улсад он гарснаас хойш 10 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд 690 мянган жуулчин ирээд байна. Тэднээс 83538 нь өнгөрсөн есдүгээр сард иржээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол орныг сонирхохоор ирсэн жуулчдын 187 мянга нь БНХАУ-ын иргэд бол ,ОХУ-аас 170 орчим мянган жуулчин ирсэн байна. Харин БНСУ-аас 155 мянган иргэн энэ оны эхний 10 сард иржээ. Харин Япон улсаас 29 мянган жуулчин Монголыг зорьж ирсэн бол Казахстанаас 20 мянга гаруй жуулчин ирж Монгол улсад аялжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *