Шинэ Хархорум хот байгуулахаар төлөвлөсөн суурьшлын бүсийн нийт 1500 га талбайг ойжуулахаар төлөвлөж, өнөө жил усалгааны ухаалаг системтэй талбайд 553.8 мянган мод тарьж хамгаалалтын хашаа татжээ.
Өнгөрсөн хавар 21 аймаг, нийслэлд 3412 аж ахуйн нэгж, 185.010 иргэн мод тарих ажилд оролцож, 8.442.481 ширхэг мод тарьсан тухай БОУАӨЯ мэдээллээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ЗГ-аас энэ жилийн намар 9-р сарын 25-наас 10-р сарын 26-ныг дуустал мод тарих ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ойн газар 16 аймгийн 128 сумын ойн сангийн 1.7 сая га талбай ойн хөнөөлт шавж устгаад байна. Одоо механик аргаар буюу гэрлэн урхи тавих, хөнөөлт шавжийн өндөг түүх аргаар ойн хөнөөлт шавжтай тэмцэж буй аж.