Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тооцоогоор Увс, Говьсүмбэр, Хэнтийн ихэнх нутгаар 10 дугаар сарын cүүлчээр хөрс 20 см гүнд хөлдөж эхэлнэ.
Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Орхон, Булган, Улаанбаатар, Төвийн ихэнх нутгаар 10 дугаар сарын дундуур газрын гүндээ хөлдөх төлөвтэй байна.
Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дархан, Сэлэнгэ, Дундговийн зарим нутгаар 11 дүгээр сарын эхээр хөлдөнө.