Амьдрахуй” жүжгийг “Орфей” театр шинэчлэн найруулж, Тувагийн Үндэсний их театрт худалджээ


“Орфей” постдрамын театр 2025 оны намар цагийн үзвэрийн нээлтээ ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах Улсын нийслэл Кызыл хотын Үндэсний их театрт хийлээ. Анх удаа Хятадын орчин үеийн сонгодог зохиолчийн бүтээлийг монгол найруулагч найруулан, орос, тува жүжигчид тува хэлээр тайзнаа тоглосноороо энэ жүжиг онцлог юм.

Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” постдрамын жүжгийг “Орфей” театр шинэчлэн найруулж, өвөрмөц тавилтаар амилуулж, оюуны өмчөө олон улсын франчайз гэрээгээр Тувагийн Үндэсний их театрт албан ёсоор худалджээ.

Уран бүтээлчдийн баг

  • Ерөнхий продюсер: Т.Ариунчимэг
  • Ерөнхий найруулагч: М.Батболд
  • Зохиолын драмчилсан хувилбар: Мө.Баятбаяр
  • Ерөнхий зураач: О.Баярмагнай
  • Хөгжмийн зохиолч: О.Нямхүү, Х.Сэцэн

Тувагийн Үндэсний их театр 100-гаад жилийн түүхтэй, барилга байгууламж, технологийн дэд бүтэц, уран бүтээлчдийн чадвар чансаагаараа Азидаа тэргүүлэгч театрын нэг. Дэлхийн шилдэг найруулагч, зохиолч, зураач, жүжигчидтэй хамтран ажилладаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *