Б.Энхбаяртай УИХ 10-нд танилцана


Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарыг чөлөөлөх, Б.Энхбаярыг томилох асуудалтай 10-р сарын 10-ны баасан гарагт УИХ танилцахаар УИХ-ын даргын зөвлөл товлолоо. Эл асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар Ерөнхий сайд албан бичгээ өргөн барьснаас хойш 2 долоо хоногийн дараа ийн УИХ ажлын хуваарьтаа оруулав.

Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн юм. Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхийлөгчид Ерөнхий сайд танилцуулсан. Одоо УИХ-д танилцуулах үлдээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *