Засгийн газрыг огцруулах бичгээ П.Сайнзориг гишүүн өнөөдөр өргөн барина


УИХ-ын гишүүн П.Сайнзориг энэ оны 8 дугаар сард баталсан АМНАТ-тай холбоотой асуудлаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт асуулга тавьсан. Ингэхдээ төсөвт АМНАТ-өөс 200 тэрбум төгрөг оруулах боломжийг хаасан тогтоолыг Засгийн газар баталсан гэж тэрээр мэдэгдсэн. Энэ асуудлаар ҮХЦ-д хандах бодолтой байгаа тухайгаа дурдсан тэрээр Ерөнхий сайдыг огцруулах бичиг санаачлан, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. Уг бичгээ өнөөдөр УИХ-д өргөн барих юм байна. Одоогоор УИХ-ын 40 гаруй гишүүн уг бичигт гарын үсэг зурсан гэх мэдээлэл бий.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *