Зэвсэгт хүчний 330-р ангид түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө


Батлан хамгаалах яамнаас аймгуудын ЗДТГ-ын Цэргийн штабуудад Зэвсэгт хүчний анги салбаруудаа дэмжих, аймаг орон нутгийн удирдлагуудтай холбох, харилцан ажиллах чиглэл өгч Дархан-Уул аймгийн цэргийн штабаас аймгийн ИТХ-ын даргад хүсэлт гаргаж, уламжилсны үндсэн дээр БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ, Дархан-Уул аймгийн ИТХ хооронд найрсаг харилцаа тогтоосны 11 жилийн ойг угтан БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ-аас тусгай тоноглол бүхий түргэн тусламжийн гурван автомашин хандивласны нэгийг Дархан-Уул аймгийн Зэвсэгт хүчний 330-р ангид хүлээлгэн өглөө.

Уг түргэн тусламжийн автомашин нь Зэвсэгт хүчний 330, 301, 322 дугаар салбарын нийт албан хаагч нар болон 300 гаруй өрх айл, цэргийн штабаас зохион байгуулдаг оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаагч, иргэд, хүүхэд залуучуудад олон талт арга хэмжээ сургалт дадлагад хамрагдаж байгаа иргэдэд тухайн газар районд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх юм.

Монгол Улсынхаа аюулгүй байдлыг хангахын төлөө 24 цагийн турш үүрэг гүйцэтгэж, хүндхэн бөгөөд хариуцлагатай албан тушаал хашиж буй мөрдөс нэгт албан хаагчдынхаа өмнөөс аймгийн ИТХ, түүний ажлын албаны хамт олонд талархсанаа илэрхийлье.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *