“Мөнгө өг” хэмээн 2 хүнийг барьж хорьсон 4 этгээдийн хэргийг шалгаж дуусжээ


Бусдын эд хөрөнгийг авахын тулд эзнийг нь хууль бусаар хорьж, 4 хоногийн турш хүч хэрэглэн дарамталсан 4 этгээдэд холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шалган тогтоож, прокурорт шилжүүллээ. Эдгээр 4 этгээд 2021.09.20-нд Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б, Ч нарыг “Мөнгө өгөхгүй бол өөрийг чинь болон гэр бүлийг чинь ална” хэмээн заналхийлж, хүчээр барьж аван, өөр газарт аваачин хорьжээ. Энэ хэрэг 2022 онд цагдаагийн бүртгэгдсэн аж.

Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 болон 17.6-д заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгажээ. Ингээд энэ оны 10-р сарын 3-нд прокурорт шилжүүлсэн байна.

2025 он гарсаар хүнийг хууль бусаар хорьсон 2, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн 34 хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *