УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргаж, гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлснээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр Ерөнхий сайд Г.Занданшатарыг эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлсэн, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэсэн, олон нийтэд худал мэдээлэл өгсөн зэрэг үндэслэлээр огцруулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж байна.
Тэрээр гүйцэтгэх засаглалын тэргүүнийг нүүрсний оптейк гэрээ ахин хийх гэж сэдэж байгаа, Монгол Улсын гадаадын валютын нөөцөд арилжааны банкуудад байгаа мөнгөн дүнг оруулж зарласан зэрэг нь олон нийтийг төөрөгдүүлсэн явдал хэмээн буруутгаж байгаа юм. “Олон улсын байгууллагууд Монгол Улсыг дефолт зарлах хэрэгтэй гэж зарлаад байхад, худал мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлж байна” хэмээн УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдэгдлээ.