П.Сайнзориг нарын гишүүд Засгийн газрыг огцруулах бичиг бэлтгэж байгаагийн хажуугаар нэр бүхий хэсэг гишүүн УИХ-ын даргыг огцруулах бичиг бэлтгэж яваа мэдээлэл тараад байна. Гэхдээ аль аль бичигт чухам ямар ямар УИХ-ын гишүүн гарын үсэг зурсан талаар мэдээлэл дэлгэгдээгүй байгаа юм.
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах П.Сайнзориг гишүүний бичигт 40 гаруй гишүүн гарын үсэг зуржээ. Тэдгээр 40 гишүүнд МАН, АН, ХҮН-ээс сонгогдож, их хуралд орсон гишүүд багтаж байгаа гэх мэдээлэл байна. Засаг төр огцруулах яриа тохироо гэхдээ Төрийн ордонд өрнөхгүй байгаа нь анхаарал татна. Ордонд өнөөдөр АН-ын цөөн тооны гишүүдээс өөр гишүүн байхгүй, эл хуль байна.