Булган сумын Баянбулаг багийн нутаг Хэсэг модны булгийн хажууд гахайны хашаа барьсан байна гэх иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу аймгийн Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтарсан хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөн 1 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, тус булгийн уснаас дээж авч Стандарт, хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн лабораторит хүргүүлсэн байна.
Гахайн аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдэд гахайгаа ил задгай бэлчээхгүй байран маллагаатай байлгаж, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөжээ.