Стандартыг шинэчлэн батлуулснаар өмнөх стандартын техникийн шаардлагыг илүү нарийвчилж, хатуу түлшинд тавих техникийн шаардлагыг чангатгаж, олон улсын түвшинд хүргэж байгаа аж.
Тухайлбал, хагас коксон түлш нь “нүүрсийг дулааны аргаар боловсруулан авсан хагас кокс (13-50 мм ширхэглэлтэй), хагас коксыг холбогчтой шахсан түлш гэж стандартад тусгажээ.
Шинэ стандартад хагас коксон түлшний техникийн шаардлагыг дараах байдлаар тусгасан байна.
Үүнд:
- Илчлэг 5500 ккалл/кг-аас багагүй
- Хүхэр 0,5 хувиас ихгүй
- Дэгдэмхий 12 хувиас ихгүй
- Чийг 6 хувиас ихгүй
Үнслэг 20 хувиас ихгүй байхаар тусгажээ. Мөн 25 кг-ын нэг шуудай түлшний үйрмэгийн хэмжээ нь нийт жингийн 5 хувиас хэтрэхгүй байхаар стандартад тусгасан байна.