Хууль бусаар ан хийсэн 365 хүн, 1 хуулийн этгээдээс 30 буу хураан авчээ


БОУАӨЯ-наас 1200 орчим хүн, хуулийн этгээдийг хамруулан, улсын хэмжээнд Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгажээ. Хууль бусаар ан хийж, эд эрхтнийг нь зарсан, худалдан авсан, тээвэрлэсэн 371 зөрчил уг шалгалтаар илрүүллээ.

Хууль бус анчид нийт 24 зүйлийн 1713 амьтан агнасан, барьсан байв. Үүнийг ангилбал:

  • Мануул мий 3,
  • Зэрлэг гахай 6,
  • Бор гөрөөс 3,
  • Цагаан зээр 15,
  • Саарал чоно 16,
  • Шар үнэг 5,
  • Алтайн тарвага 17,
  • Монгол тарвага 691,
  • Зээрд шонхор 1,
  • Нөмрөг тас 3,
  • Дагуур ятуу 7,
  • Ногтруу 247,
  • Тагтаа 124,
  • Монгол хадран загас 72,
  • Шивэр хадран загас 71,
  • Зэвэг загас 27,
  • Алтайн сугас 16,
  • Цагаан загас 88,
  • Булуу цагаан 36,
  • Амарын цулбуурт 35,
  • Алгана 1,
  • Гутаарь загас 1,
  • Улаан нүдэн загас 32,
  • Бусад загас 196 бодгаль

Ийм зөрчил гаргасан 365 хүн, 1 хуулийн этгээдийг нийт 92 сая 500 мянган төгрөгөөр торгож, 514 сая 359 мянга 500 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж, хууль бусаар олсон орлого болох 600 мянган төгрөгийг нь хурааж, улсын орлого болгов. Үүнээс гадна 5 хүнд хавтаст хэрэг нээн шалгаж байна.

Амьтан агнахад ашигласан нийт 30 буу хураажээ. Галт зэвсгийг ангилбал “Сайга”, “Вепрь”, “Саббати”, “Мансер 18” маркийн буу, “Карбин” буу тус бүр 1, “Тоз 8” маркийн буу 25 байна. Бууны сум 10, мөсний өрөм 1, загасны тор 5, загасны уурга, дэгээ 4 ширхгийг хураан авчээ.

Галт зэвсэг, сумыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бол бусад эд зүйлс, мэрэгчээс бусад амьтны мах, эд эрхтнийг орон нутгийн засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд хүлээлгэн өгч, тарвага, мэрэгч амьтдын мах, түүхий эдийг Зоонозын өвчин судлалын төвд хүргүүлжээ. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *