Хүн өөртөө ихэнх цагаа зарцуулдаг


Хүн амьдралынхаа туршид өөрт ногдсон цаг хугацаагаа хэнтэй, хэрхэн өнгөрүүлдэг талаар эрдэмтэд судалжээ. Гэтэл хамгийн сонирхолтой нь хүн өөртэйгөө хамгийн их цагийг өнгөрүүлдэг нь нотлогдсон байна. Дараа нь эхнэр эсвэл нөхөртэйгөө байх хугацаа орсон бол гэр бүл, үр хүүхдүүд, хамт ажиллагсадтайгаа өнгөрүүлэх цаг хугацаа бага байдаг аж. АНУ-д хийсэн энэ судалгаа дэлхийн хүмүүсийн анхаарлыг ид татаж байна.

  • Өсвөр насныхан сургуулиа төгстлөө найзуудтайгаа өнгөрүүлэх цаг хамгийн их байснаа 20 наснаас хойш эрс багасчээ.
  • Гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх өдрийн дундаж цаг тэднийг бага байхад нь өндөр эхэлдэг ч насанд хүрмэгц тогтмол буурсаар байдаг.
  • Хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цаг ч мөн адил бага насанд их томрох тусам багасдаг.
  • Хүн амьдралынхаа ихэнх цагийг ганцаараа өнгөрөөдөг болохыг эрдэмтэд нотолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *