Удаан хугацаанд хуралдаж чадахгүй болсон байсан УИХ-ын үйл ажиллагаа Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар хуралдах нь тодорхой болоод байна. УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачилсан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт 64 гишүүн гарын үсэг зурж УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барисан. Асуудлыг чуулганы дэгийн тухай хуулиар 3 хоногт багтаан хэлэлцэх учиртай. Тэгэхээр удаан хугацаанд ирцээ бүрдүүлж чадаагүй парламент засгийн газраа огцруулах асуудлаар баасан гаригт хуралдах нь тодорхой болоод байна.
Г.Занданшатарыг огцруулах асуудал баасан гаригт чуулганаар хэлэлцэгдэнэ
