Монголын сагсанбөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн аялан тоглолт Дархан-Уул аймгийн төвд үргэлжилж байна. 2.200 хүний суудалтай “Дархан юнайтед арена”-д өнөөдөр (2025.10.07) 20:40 цагаас “Дархан юнайтед” болон “Ховд шонхрууд” баг өнөө орой хоорондоо тоглоно. Талбайн эзэн “Дархан юнайтед” улирлын хоёр дахь тоглолтоо хийх бол Дээд лигт шинээр орж ирсэн “Ховд шонхрууд” баг өнөө орой шинэ улирлын анхны тоглолтоо хийнэ.
“Дархан юнайтед”, “Ховд шонхрууд” баг өнөө орой хоорондоо тоглоно
